2004 онд "Логик Фильм" ХХК

2022-08-17
Кино Урлагийн Дээд Сургууль 1998-2002 онд төгсөн нэг ангийн найзууд "Логик Фильм" ХХК үүсгэн байгуулахад авьяас билэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан хамт олон билээ. Зохиолч, Найруулагч, Зураглаач, Кино судлаач мэргэжлээр дагнан ажиллаж байгаа нэг ангийн найз нартаа КУДС-ийг төгссөний 20-жилийн ой болж байгаад Логик Фильм ХХК халуун баяр хүргэе. Энэ зургаанд орж амжаагүй ангийн ах Даваадамдин, Бямбасүрэн, Баттөр нар түшиг тулгуур болж явсныг "Логик Фильм"ХХК хэзээд дурсан санаж явдаг билээ.